"Дундговьд төвлөрцгөөе" аялал жуулчлалын анхдугаар форум болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-03-01 16:02:47
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ-аас БОАЖЯ, Монголын аялал жуулчлалын холбоо, Малчин ТВ зэрэг байгууллагатай хамтран "LET`S FOCUS ON DUNDGOBI" аялал жуулчлалын анхдугаар форумыг 3 дугаар сарын 5, 6-нд зохион байгуулна.

Тус аймгийн аялал жуулчлалын салбар, түүнийг дагалдах үйлчилгээг хөгжүүлэх зорилготой энэхүү форумыг зохион байгуулснаар энэ салбарын цаашдын бодлого чиглэлийг тодорхойлж,  шинэ түвшинд гаргах ач холбогдолтой юм.   

Аймаг орон нутгаа сурталчилж, аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг ийнхүү танилцуулснаар тус салбарт хөрөнгө оруулагчдыг татах, орон нутгийн аялал жуулчлалаас орлого олдог үйлдвэрлэгчид, үйлчилгээний байгууллагуудыг хөгжүүлэх, орон нутгийн аялал жуулчлалын үр ашгийг нэмэгдүүлэх, мэдээллийн платформыг хөгжүүлж олон нийтэд сурталчлах боломж бүрдэх ажээ. 


Холбоотой мэдээ