"Их-20"-ийн сангийн сайд нар уулзаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2016-07-23 11:38:28

БЭЭЖИН./NHK/. “Их-20” бүлгийн гишүүн улсуудын сангийн сайд нар болон төв банкны тэргүүн нарын уулзалт Хятад улсад өнөөдөр эхэллээ.

Хоёр өдөр үргэлжлэх уулзалт  нь Хятадын Сычуань мужийн төв Чөндү хотод болж байна.

Их Британийн Европын Холбооноос гарах шийдвэр дэлхийн эдийн засаг болон санхүүгийн зах зээлд хэрхэн нөлөөлөх зэргийг төлөөлөгчид хэлэлцэх аж.

Мөн Бангладеш, Франц болон дэлхийн бусад улсад саяхан болсон террорист халдлага, нүүрс болон төмрийн нийлүүлэлт эрэлтээс давсантай холбоогдуулан Хятад улсын хийж буй бүтцийн шинэчлэлт зэрэг дэлхийн эдийн засагт учирч байгаа эрсдлүүдийг “Их-20”-ийн сангийн сайд нар авч хэлэлцэнэ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ