Цар тахлын үед 440 гаруй гэр бүл тогтвортой амьдралыг цогцлоох нөлөөллийн ажилд оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-02-22 18:02:45

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт “Тогтвортой амьдрал-Амгалан гэр бүл” хөтөлбөрт зориулж орон нутгийн төсөв болон олон улсын байгууллагуудаас нийт 88.8 сая төгрөгийг зарцуулсан байна.

Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Тогтвортой амьдрал-Амгалан гэр бүл” арга хэмжээг үе шаттай зохион байгуулж байна. Энэхүү хөтөлбөрийг жил бүр үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд ажлын хэсэг байгуулж, жилийн ажлын үр дүнгээ хэлэлцэн ирэх жилийн ажлыг төлөвлөдөг.

Хөтөлбөрийн үр дүнтэй хийсэн ажлуудаас нэрлэвэл, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нэгдсэн эмнэлэг, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвүүд хамтраад архины хамааралтай иргэд болон төрийн байгууллагын алба хаагчдад нөлөөллийн ажлыг үе шаттай явуулсан нь үр дүнгээ өгсөн байна. Нөлөөллийн ажлыг хийхдээ оролцогчдод зориулан сэтгэл зүй, оюун санааны эмчилгээ, сургалтыг хослуулан хийсэн. Сургалтын үр дүнд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэд “Өөртөө туслах бүлэг”-ийг байгуулсан. Энэ бүлэгт архины хамаарал бүхий иргэд хүссэн үедээ сэтгэл зүйн зөвлөгөө дэмжлэг авч, бүлгээр ажиллах, нийгмийн олон талын эерэг нөлөөллийн ажлуудад өөрсдөө гар бие оролцон, нийгмийн харилцаанд өөртөө итгэлтэй оролцох итгэл, оролцоог нь хангасан нь үр дүнгээ өгсөн байна. Давхардсан тоогоор 40 гаруй иргэн өөртөө туслах бүлэгт орж, олон талын сэтгэл зүйн дэмжлэг авсан. Эдгээр иргэд өнгөрсөн жил буруу дадлаа орхих, согтууруулах ундаанаас татгалзах, гэр бүлдээ илүү цаг гаргах. Шинэ найз нөхөдтэй, хамт олонтой болох гэхчлэн бие биедээ эергээр нөлөөлж эхэлсэн гээд сургалтын үр дүнгүүд гарсан байна.

Аймгийн 114 багт сургагч багш нөлөөллийн ажлыг хийж байгаа

“Тогтвортой амьдрал-Амгалан гэр бүл” хөтөлбөрийн үр дүнтэй хэрэгжиж буй ажил гэвэл сум, багийн түвшинд ажиллах сургагч багшийг бэлтгэх юм.

НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Гэр бүл судлаач, доктор, профессор Б.Оюун-Эрдэнийн удирдан явуулсан “Гэр бүлийн боловсролын арга зүй олгох, сургагч багш бэлтгэх” хоёр өдрийн цахим сургалтад төрийн болон төрийн бус 8 байгууллага оролцсон. Мөн аймгийн 24 сумын 122 хүнийг хамруулж “Тогтвортой амьдрал-Амгалан гэр бүл" хөтөлбөрийг цаашид сум, багт хэрэгжүүлж ажиллах сургагч багш нарыг бэлтгэсэн. Эдгээр багш нар маань аймгийн 24 сумын хөдөөгийн 114 багт нөлөөллийн ажлыг хийж буй. Мөн аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүний санаачилгаар зохион байгуулсан “Ковидгүй Завхан”, “Ахмадын сургаал”, “Эрүүл жаргалтай эмээ өвөө” цахим уралдааныг таван насны ангилалд, зургаан төрлөөр зохион байгуулж нийт 441 гэр бүл оролцсон байна. Энэ арга хэмжээнүүд нь цар тахлын үед гэр бүлээрээ хамтдаа нийгэмд эерэг нөлөө үзүүлэх олон талын санал санаачилгыг олон нийтийн сүлжээнд өрнүүлэх. Иргэдийг цар тахлын үед чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд туслах зорилготой байсан. Аймгийн хэмжээнд нийт оролцсон иргэд, гэр бүлийн тооноос үзэхэд үр дүнтэй болсон нь харагдаж байгаа.

 

Хариуцлагатай хамтарсан багууд сарын хугацаанд 4240 гаруй иргэнд нөлөөллийн ажил хийжээ

Хариуцлагатай хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах замаар нөлөөлөл хийх арга хэмжээ мөн үр дүнтэй хэрэгжсэн.

Хөтөлбөрийн хүрээнд "21 дүгээр зуун-Монгол гэр бүл", “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга” зэрэг гэр бүлийн боловсрол олгох цахим сургалтуудыг зохион байгуулж 488 хүнийг хамруулжээ. Түүнчлэн аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж, 24 сумын 30 хамтарсан багийн 164 гишүүн оролцсон. Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Хариуцлагатай хамтарсан баг” нэг сарын аяныг зарлаж, урьдчилан сэргийлэх сургалт, нөлөөллийн ажилд 4242 хүнийг хамруулсан байна. Энэ сарын аян нь тус аймагт гэр бүлийн хүчирхийллийн эсрэг, Хамтарсан багийн үйл ажиллагааг дэмжин үйлчилгээний чадавхыг бэхжүүлж, гишүүдийн ур чадварыг сайжруулах. Урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж эрт шатанд илрүүлэх, хариу үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой байсан. Түүнчлэн хөтөлбөрийн хүрээнд НҮБ-ын Хүн амын сангаас Нэг цэгийн үйлчилгээний төвийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах, сэтгэл зүйн оношилгооны багц авах. Хамгаалах байранд засвар хийх, НҮБ-ын Хүүхдийн сангаас тус төвд гэрээт нийгмийн ажилтныг ажиллуулах, ажилчдын урамшуулал, үйлчилгээний хувьсах зардалд тус тус санхүүгийн дэмжлэг үзүүлж ажилласан гэж “Тогтвортой амьдрал-Амгалан гэр бүл” хөтөлбөрийг хэрэгжүүлэх аймгийн ажлын хэсгээс сэтгүүлчдэд тус тус мэдээлэл өглөө.

Энэ онд 17 төрлийн үйл ажиллагааг зохион байгуулна

“Тогтвортой амьдрал-Амгалан гэр бүл” арга хэмжээний хүрээнд 2022 онд дараах 17 төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Нийт 17 төрлийн үйл ажиллагааг төлөвлөгөөний дагуу хариуцагч байгууллагууд нарийвчилсан төлөвлөгөө гаргаж ажиллахаар боллоо. 

“Тогтвортой амьдрал-Амгалан гэр бүл” арга хэмжээг 2022 онд хэрэгжүүлэх төлөвлөгөө:

Хэрэгжүүлэх арга хэмжээ

Хэрэгжүүлэх байгууллага

 

 

Үндсэн

Хамтрагч

 

 

1.

Гэр бүлүүдэд уламжлалт өв соёл, санхүүгийн боловсрол, харилцаа хандлага, цус ойртолт, амьдралын зөв хэв маяг төлөвшүүлэх сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулах

ГБХЗХГ, БСУГ, ЭМГ

АЗДТГ, СЗДТГ, ЦГ, НЦҮТ, ТББ-ууд

 

 

 

 

2.

Залуу гэр бүлд зориулсан соён гэгээрүүлэх илтгэл лекц, нэвтрүүлэг зохион байгуулах

АЗДТГ, ГБХЗХГ

БСУГ, ХЖТ

 

 

3.

Гэр бүлд чиглэсэн аяныг өрнүүлж, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах

АЗДТГ, ГБХЗХГ, ЦГ, Аж ахуйн нэгж байгууллагууд

ЭМГ, БСУГ, БТСГ, НЦҮТ, ГХУССЗ

 

 

4.

Гэр бүл төвт оролцоот арга хэмжээний нэр төрлийг нэмэгдүүлэх, зохион байгуулах

ГБХЗХГ, АЗДТГ, БСУГ, БТСГ

Төрийн байгууллагууд, Аж ахуй нэгжүүд

 

 

5.

Гэр бүлээрээ үйлчилгээ авахад хөнгөлөлт урамшуулал үзүүлдэг үйлчилгээний газруудыг бий болгох, орчныг бүрдүүлэх

АЗДТГ, ГБХЗХГ, ХАҮТ, УСЗДТГ

Үйлчилгээний газрууд

 

 

6.

"Гэр бүлд ээлтэй ажлын байрны бодлого"-ыг хэрэгжүүлэх

ХХҮГ, ГБХЗХГ, НҮБ-ын ХС

Хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд

 

 

7.

Ажилгүй байгаа залуу хосыг мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамруулах, хувиараа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байранд зуучилдаг байх

ХХҮГ

 

Ажил олгогчид

 

 

 

 

 

8.

Тусгай хэрэгцээт иргэд, өрх толгойлсон эцэг/ эхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, төсөл хөтөлбөрт хамруулах

ХХҮГ

ГБХЗГ

 

 

9.

"Гэр бүлийн радио 104.5"-ийн салбарыг байгуулж ажиллуулах

ГБХЗХГ

Төрийн бус байгууллага

10.

Гэр бүлийг бүртгэх ёслол хүндэтгэлийн өргөөтэй болж төрөөс залуу гэр бүлийг хүлээн авч бүртгэлжүүлэн, батламж олгодог байх

АЗДТГ, УБХ

УСЗДТГ, ГБХЗХГ, ХХҮГ, БОГ, СГ

 

 

11.

Сум бүрт гэр бүлийн хөгжлийн төвийг байгуулж, иргэдэд шаардлагатай зөвлөгөө, үйлчилгээ, сургалт мэдээлэл өгөх үйл ажиллагааг тогтмолжуулах

АЗДТГ, СЗДТГ, ГБХЗХГ

ЦГ, БСУГ, ЭМГ

 

 

12.

"Соёл амралтын хүрээлэнтэй" болох

 

АЗДТГ, БХБГ, УСЗДТГ

ГБХЗХГ

 

 

 

13.

"Олон Улсын гэр бүлийн өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх

АЗДТГ, ГБХЗХГ

Төрийн болон төрийн бус байгууллага

 

 

 

 

14.

Хамтарсан багуудыг чадавхжуулах сургалтад хамруулах, ажлын үнэлгээнд оруулж үр дүнг тооцдог болох

ГБХЗХГ, СЗДТГ,ГХУССЗ

 

НЦҮТ, ЦГ

 

 

 

 

 

15.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн "Зан үйлд нөлөөлөх албадан сургалт"-ын чанар үр дүнг дээшлүүлэх, давтан зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулах

ЦГ, НЦҮТ

ГБХЗХГ, ПГ

 

 

16.

Аймгийн Нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагааг сайжруулах

НЦҮТ, ГБХЗХГ, ЦГ

АЗДТГ, ХХҮГ

 

17.

Архины хамаарал бүхий гэр бүлд нөлөөллийн цогц арга хэмжээ явуулж, архины хамааралтай иргэдэд миннесота аргачлалыг хэрэгжүүлэх

АЗДТГ, СЗДТГ, ЭМГ, НЭ, ЦГ, ГХУССЗ, ГБХЗХГ

НЦҮТ, ХХҮГ, ПГ

 

Холбоотой мэдээ