Хүрэн азарга өнгөллөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
sarantsetseg@montsame.gov.mn
2016-07-22 12:35:10

Ардын хувьсгалын 95 жил, Дорнод аймаг байгуулагдсаны 85 жилийн ойн баяр наадмын хурдан азарганы уралдаанд нийт 114 азарга мордож Хэрлэн сум Бат-Эрдэнийн хүрэн, Баянтүмэн сумын Ц.Болор-Эрдэнийн хонгор халзан, Баян-Уул сумын С.Мөнхөөгийн зээрд азарга Хөлөнбуйр сумын Ганбаатарын хонгор халзан, Хэрлэн сумын С.Нэргүйбаатарын хар халзан азаргууд айргийн тавд хурдаллаа.

Энэ жилийн хурдан морины уралдаан чансаа өндөр боллоо гэж уяачид ярьж байв. Учир нь сумдын наадмуудад түрүүлж айрагдсан ихэнх хурднууд ирж уралдсан юм.

Б.Туяа

Холбоотой мэдээ