"Илүүдэл жингүй-Эртэч Монгол" аянд нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-02-16 09:17:54

Төв /МОНЦАМЭ/ Биеийн тамир спортын улсын хорооноос 2022 оныг иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалах хүрээнд дөрвөн зорилт дэвшүүлэн ажиллаж байна. 

Энэ хүрээнд 2 дугаар сарын 16-наас 6 дугаар сарын 1 хүртэл орон даяар "Илүүдэл жингүй-Эртэч Монгол" аяныг эхлүүлж үүнд Төв аймаг нэгдэж байна. Хоёрдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн өглөө бүр Төв аймгийн Биеийн тамирын газрын болон сумдын соёл, спортын заал танхимыг 06.30-07.30 цагийн хооронд үнэ төлбөргүй болгож, иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэхийг дэмжих юм.  

Холбоотой мэдээ