АТГ өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 23 гомдол мэдээлэл хүлээн авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2022-02-15 16:38:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын Мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 7-11-нд гэмт хэргийн шинжтэй 23 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 90 гомдол, мэдээллийг шалгажээ.


Үүнээс 28 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэл нээж, 22 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 38 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.


Түүнчлэн эрүүгийн 579 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 10 хэргийг шүүхэд шилжүүлэх, 16 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн байна.


Өнгөрсөн долоо хоногт Хөгжлийн банкны зээл олголт, төлөлтийг шалгах эрүүгийн хэрэгт зарим обьектод нэгжлэгийн ажиллагаа явуулж, Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн мэдэгдэл 2-ыг бичиж, холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.

Холбоотой мэдээ