Хэлтэс, агентлагийн удирдлагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-02-14 14:07:06
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат ЗДТГ-ын дарга болон хэлтэс, агентлагийн удирдлагуудтай 2022 онд хамтран ажиллах гэрээ байгуулав. 

Тэрээр гэрээ байгуулах үеэр хэлсэн үгэндээ 2022 оныг “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласан тул аймгийн иргэд, гэр бүл, өсвөр үе, хүүхэд залуучуудыг хөгжүүлэх, тэдгээрийн идэвх санаачилгыг дэмжих, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, сурч боловсрох, хөгжин дэвших боломж нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр идэвх санаачилгатай ажиллахыг уриалжээ.

Мөн Монгол Улсын Засгийн газар болон аймгийн ЗДТГ-аас чиглэл болгосон ажлуудыг үр дүнтэй зохион байгуулах, аймгийн түүхт 80 жилийн хүрээнд орон нутгийн хөгжлийн төлөө бүтээлчээр хамтран ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн байна. 

Холбоотой мэдээ