ОХУ ажиллагаагаа Иракт өргөжүүлэх төлөвлөгөөгүй

Дэлхийд
nyamtulga@montsame.mn
2015-10-02 11:06:20

НҮБ. /TASS/. Ирак дахь “Лалын улс” бүлэглэлийн байрлалд агаараас цохилт өгөх төлөвлөгөө бидэнд байхгүй гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өчигдөр мэдэгдэв.

НҮБ-ын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын уулзалтын үеэр цугласан сэтгүүлчдэд хандан Лавров, агаараас цохилт өгөх ажиллагааг Ирак хүртэл өргөжүүлэхээр төлөвлөөгүй байна. Учир нь бидэнд тийм хүсэлт, урилга ирээгүй, та бүхэн мэдэж байгаа бид бол эелдэг хүмүүс. Урилгагүйгээр бид зочилдоггүй гэж мэдэгдсэн байна.

НҮБ-ын дүрэм, олон улсын хуульд суурилсан терроризмтой тэмцэх өргөн хүрээний эвсэл байгуулах ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины санаачилгыг дэмжиж байгаагаа НҮБ-ын гишүүн олон орон илэрхийлж байна гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Мөн тэрбээр, бид өчигдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнуудын дунд сайд нарын түвшний уулзалт зохион байгуулж, терроризмтой тэмцэх асуудлаар хэлэлцсэн. Талуудын байр суурь өөр байсан боловч терроризм бол бүгдийн аюул юм гэдэг дээр санал нэгдсэн. НҮБ-ын дүрмийн хүрээнд терроризмтой тэмцэх эвсэл байгуулах Путины санаачилгыг дэмжиж байгаагаа олон орон илэрхийлсэн гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд