“Brit Awards” хөгжмийн наадмын шилдгүүд тодорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2022-02-09 16:48:51

ЛОНДОН. /BBC/. Их Британийн “Brit Awards” хөгжмийн наадмын 42 дахь удаагийн шагнал гардуулах ёслол Лондон хотын “O2 Arena” цогцолборт мягмар гаргийн орой боллоо.


Энэ удаагийн наадмаас Английн дуучин Адель нэр дэвшсэн дөрвөн шагналынхаа гурвыг нь гардан авснаар хамгийн олон шагнал хүртсэн уран бүтээлчээр тодорчээ. Тэрбээр “Оны шилдэг цомог”, “Оны шилдэг уран бүтээлч” шагналаас гадна “Easy On Me” дуугаараа “Оны шилдэг дуу” шагналын эзэн болжээ.


Мөн Их Британийн рэпер Литтл Симз “Шилдэг шинэ уран бүтээлч, Английн “Wolf Alice” хамтлаг “Оны шилдэг хамтлаг”-аар тус тус тодорсон байна.


Brit Awards-2022” наадмын шилдгүүд

“Оны шилдэг цомог”: Адель – 30

“Оны шилдэг дуу”: Адель – “Easy On Me

“Оны шилдэг уран бүтээлч”: Адель


“Оны шилдэг хамтлаг”: “Wolf Alice


“Гадаадын шилдэг уран бүтээлч”: Билли Айлиш


“Гадаадын шилдэг хамтлаг”: “Silk Sonic


“Гадаадын шилдэг дуу”: Оливиа Родриго – good 4 u


“Шилдэг шинэ уран бүтээлч”: Литтл Симз


“Шилдэг дуу зохиогч”: Эд Ширан 

Холбоотой мэдээ