Авто засварын газарт гарсан галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Чингэлтэй дүүрэг дэх Баянбүрдийн тойргийн зүүн талд байдаг авто засварын газарт өнөөдөр гал гарчээ.
Тус газарт онцгой байдлын албан хаагчид шуурхай ажиллаж галыг бүрэн унтраасан байна. Гал гарсан шалтгааныг тодруулахаар ОБЕГ-ын албаныхан ажиллаж байна. Урьдчилсан байдлаар тус авто засварын газарт хоёр автомашин, нэг мотоцикл байсан гэх мэдээлэл байгаа юм.
Нэмж дурдахад, улсын хэмжээнд он гарсаар энэ сарын 1-ний байдлаар ахуйн гал түймрийн 410 удаагийн дуудлага бүртгэгджээ. Гал түймрийн дуудлага, мэдээллийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 5.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Иймд иргэдийг:
- Пийшин, зуухны аюулгүй байдлыг хангах,
- Халуун цогтой үнс нурмыг ил задгай асгахгүй
байх,
- Гэмтэлтэй цахилгааны утсыг ашиглахгүй байх,
цахилгааны утас болон уртасгагчны ачаалаллыг хэтрүүлэхгүй байх,
- Бага насны хүүхдийг асран хамгаалагчгүйгээр
үлдээхгүй байх,
- Шүдэнз, асаагуурыг хүүхдийн гар хүрэхгүй газар, цоожтой шүүгээнд хадгалж хэвших,
- Шашны зан үйл хийх, зул барих, ялангуяа нэг удаагийн зул барих үедээ байнгын хяналттай байж эзэнгүй орхихгүй байж, галын аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Гэрэл зургийг Н.Батбаяр