Энэтхэгийн тал Хятадтай залгаа хилийнхээ дагуу танкууд байрлуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-07-21 09:38:51

ШИНЭ ДЕЛИ. /Sputnik/. БНХАУ болон Энэтхэг хооронд байдал хурцдаж байгаатай холбоотойгоор Энэтхэгийн тал нутгийнхаа зүүн хилийн дагуу 100 орчим тооны танк байрлуулсан байна.

Маргаантай байгаа Кашмир болон Түвдтэй холбоотойгоор хурцадмал байдал үүссэнээс болж Энэтхэгийн хойд нутгийн Ладак мужид нөхцөл байдал хүндэрчээ. Иймээс Энэтхэг тус нутаг дахь цэргийн оролцоогоо нэмэгдүүлэхээр Ладак мужтай залгаа Хятадын хил рүү Орост үйлдвэрлэсэн “Т-72” танкуудыг илгээжээ.

"Уул нуруудын хажуугаарх өргөн хөндийгөөр техникүүдийг тээвэрлэж байгаа бөгөөд хилийн ойролцоох цэргийн хүчийг зузаатгаж байна" гэж нэрээ нууцалсан цэргийн албан хаагч мэдэгдэв.

Бид уулархаг газарт зориулсан тусгай нэмэлт зүйлс, тослох материал болон танкийг хөлдөхөөс хамгаалах өвлийн түлш, тос тосолгооны материалуудыг зөөж байна гэж хурандаа Вижей Далал “Hindu” сонинд мэдээлжээ.

Ингэснээр Энэтхэг 2014 оноос хойш цэргийн гурав дахь хороог Ладак муж руу илгээж буй нь энэ юм. 

Сүүлийн үед Энэтхэг, БНХАУ-ын хооронд түгшүүрт байдал газар авсаар байна. Энэ сарын эхээр Энэтхэгийн Тэнгисийн цэргийн хүчин Өмнөд Хятадын тэнгист гурван хөлөг онгоцоо байрлуулжээ.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ