Хоймор нутгаас Улсын аварга малчин 5, саальчин 1 шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-01-27 11:09:13

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн малчин иргэд үхэр жилийг амжилт бүтээл дүүрэн үдэж байна. Жилийн эцсийн мал тооллогоор 5940533 толгой мал тоолуулж, улсад мал сүргийн тоогоор дахин тэргүүлсэн. Сар шинийн босгон дээр Улсын аварга малчин 5, Улсын аварга саальчин 1, Улсын аварга тариаланч хамт олон 1, Улсын аварга тариаланч 1 тодорсон байна.

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Хавтага багийн малчин Р. Цогтцэмбэл, Төмөрбулаг сумын Нарийн багийн малчин Л.Тэгшбаяр, Улаан-Уул сумын Мунгараг багийн малчин Ч.Бахийт, Цагаан-Уул сумын Агар багийн малчин Б.Цэнд-Аюуш, Галт сумын Нүхт багийн малчин Г. Өлзийбаяр нар Улсын аварга малчнаар тодорлоо.

Хөвсгөл аймгийн Галт сумын Рашаант багийн саальчин Чүлтэмийн Дарьсүрэн Улсын аварга саальчин, Улсын аварга Тариаланч хамт олноор Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Хөх бүрд” ХХК, Улсын аварга Тариаланчаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Жамсрангийн Болдбаатар нар тус тус шалгарлаа. 

Холбоотой мэдээ