Цэцэг суманд хамгийн хүйтэн буюу -40°С байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-01-26 10:32:58

Ховд /МОНЦАМЭ/. Энэ оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 08.00 цагийн байдлаар Ховд аймгийн нийт нутгаар 1-6 см цасан бүрхүүлтэй байна.


Тодруулбал, Жаргалант, Зэрэг, Манхан, Цэцэг, Дарви сумын нутгаар 5-6 см, Мөнххайрхан, Мөст сумын нутгаар 0-1см, бусад сумын нутгаар 2-4 см цастай байна.


Агаарын температурын хувьд хамгийн хүйтэн нь Цэцэг суманд -40°С, Жаргалант, Зэрэг, Манхан, Дарви, Дуут, Мянгад, Эрдэнэбүрэн сумын нутгаар 34-36 градус, хамгийн дулаан нь Алтай суманд -22°С хүйтэн байлаа.

Цаашид хүйтний эрч энэ 7 хоногт хэвээр хадгалагдана.


Өмнө нь 2016 оны нэгдүгээр сард Цэцэг сумын нутгаар 47 градус, Жаргалант, Зэрэг, Манхан, Ховд сумын нутгаар 39-44 градус хүрч хүйтэрч байсан аж. 

Холбоотой мэдээ