МХБХ-ны шүүгчид FIFA-гийн 2022 оны шүүгчийн үнэмлэх, тэмдгээ авлаа

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2022-01-25 14:04:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн холбоо/МХБХ/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, Спортын мастер, ахмад хөлбөмбөгчин Р.Бадамдорж болон Шүүгчийн хэлтсийн дарга Д.Түмэнбаяр нар 2022 оны Олон улсын хөл бөмбөгийн холбоо /ОУХБХ / FIFA/-ны шүүгчдийг хүлээн авч уулзаж шүүгчийн үнэмлэх болон энгэрийн тэмдгийг гардуулан өглөө.

 

ОУХБХ / FIFA /-ны 2022 оны шүүгчдээр АХБХ-ны Элит шүүгч Б.Хаш-Эрдэнэ, АХБХ-ны Элит туслах шүүгч Э.Ариунболд, АХБХ-ны Элит туслах шүүгч Э.Галбадрах, АХБХ-ны Элит туслах эмэгтэй туслах шүүгч Ө.Батцэцэг, АХБХ-ны Элит футзалын шүүгч Р.Жаргалсайхан нар үнэмлэх, тэмдгээ авсан бол 2022 оны ОУХБХ-ны болзлыг хангаж байгаа МХБХ-ны “А” ангиллын шүүгч Э.Нямсайхан талбайн шүүгчээр, МХБХ-ны “А” ангиллын шүүгч Г.Сүх-Эрдэнэ, Н.Түвшинжаргал нар туслах шүүгчээр тус тус нэмэгдэж МХБХ-ны нийт 8 шүүгч FIFA-гийн шүүгчийн 2022 оны жагсаалтад албан ёсоор нэрээ бичүүллээ.



Холбоотой мэдээ