Залуу боксчид тивийн аварга төлөө Ташкент хотноо өрсөлдөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-01-25 08:02:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Узбекистаны нийслэл Ташкент хотноо сонирхогчдын боксын 22 хүртэлх насны ангиллын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.


Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 67 кг жинд Монголын боксчин Асхарын Жандос Иракийн тамирчныг ялж, хүрэл медалийн болзол хангалаа. Тэрбээр мөнгөн медалийн төлөө Киргизийн боксчинтой тулалдана.


Энэ сарын 20-нд эхэлсэн тус тэмцээнд дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, М.Буянжаргал, С.Эрдэнэбат нарын удирдлагад 15 боксчин хүч, ур чадвараа сорин оролцож байгаа юм.

Холбоотой мэдээ