Японд өдөрт илэрсэн халдварын тохиолдлын тоо анх удаа 50 мянга давжээ

ДЭЛХИЙД | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2022-01-23 13:01:15

ТОКИО. /Reuters/. Японд бямба гарагт коронавирусний халдварын 50 мянга гаруй тохиолдол илэрсэн нь тус улсад цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.


Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 54 576 хүний “COVID-19”-ийн шинжилгээний хариу эерэг гарсан байна.


Мөн нийслэл Токио хотод шинээр илэрсэн халдварын тохиолдлын тоо анх удаа 10 мянга давж, 11 227 хүнээс халдвар илэрснээр нийт тохиолдлын тоо нь 453 мянга давжээ.


Японы Засгийн газар “COVID-19”-ийн өвчлөл эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан халдвартай тэмцэх чангатгасан аргa хэмжээнүүдийг хэрэгжүүлэх мужуудын тоог 16 болгон өргөжүүлэх шийдвэрийг баасан гарагт гаргасан юм.


Энэхүү шийдвэрийн хүрээнд мужийн захирагчид зоогийн газруудын ажиллах цагийг богиносгох, согтууруулах ундаа худалдаалахыг хориглох, оршин суугчдадаа бусад муж руу зорчихгүй байхыг хүсэх ажээ. 

Холбоотой мэдээ