НҮБ-ын тэргүүн Саада хотод өгсөн агаарын цохилтыг зэмлэн буруушаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-01-22 14:14:45

НЬЮ-ЙОРК. /CGTN/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Саудын Арабын тэргүүлсэн эвслээс Йемен улсын Саада хот дахь саатуулах байранд баасан гарагт өгсөн агаарын цохилтыг зэмлэн буруушаажээ. 


Йемений хуситуудын хөдөлгөөнөөс баасан гарагт мэдээлснээр, Саудын Арабын тэргүүлсэн эвслээс Йемен дэх саатуулах байранд өгсөн агаарын цохилтын улмаас наад зах нь 77 хүн амь насаа алдсан байна. 


“Нийт 77 хоригдол амиа алдсанаас гадна Саада хотын эмнэлгүүдэд шархадсан 146 хүнийг хүргээд байна” гэж хуситуудын хяналтад байдаг Эрүүл мэндийн яамны мэдэгдэлд дурджээ.

Холбоотой мэдээ