“Өнгөлөг гэр хороолол” төслийг хэрэгжүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Ажлын алба жил бүр сумдын
ИТХ-ын үйл ажиллагаатай танилцаж, арга зүйн зөвлөмж өгч ажилладаг. Тус ажлын албаныхан өчигдөр Шарын гол сумын ИТХ-ын ажилтай
танилцахын зэрэгцээ хийж хэрэгжүүлж буй төсөл, бусад ажилтай газар дээр очиж үзэж
сонирхлоо. Энэ онд Шарын гол сумын 60 жилийн ой тохионо. Ойгоо угтан сумын ИТХ-ын даргын санаачилгаар гэр
хорооллын айл өрхүүдийн өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор нүүрэн талын хашааг
эко-элит хашаа болгох “Өнгөлөг гэр хороолол” төслийг өнгөрсөн оноос хэрэгжүүлж
эхэлжээ.
2021 оны 7 дугаар сард “Санжинт” багийн өрхүүдийг хамруулсан бол энэ
онд “Дархан” багийн өрхүүдийг үнэ төлбөргүйгээр
нүүрэн талын эгнээний айл өрхийн хашааг эко-элит хашаагаар солих ажээ. Уг ажил үргэлжилж байгаа бөгөөд төслийг иргэдийн оролцоотойгоор амжилттай
хэрэгжүүлж байна. Дулааны улиралд будах, өнгө нэмэх ажлуудыг хийхээр
төлөвлөжээ.