Томуу, томуу төст өвчлөлд бага насны хүүхэд илүү өртөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-01-19 17:54:59

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Сүүлийн долоо хоногт аймгийн хэмжээнд 7015 хүн эмнэлгийн амбулаториор үйлчлүүлснээс 14 хувь буюу 983 хүн томуу, томуу төст өвчнөөр оношлогдсон байна.

Цаашид томуугийн өвчлөл идэвхжих хандлагатай байгаа ба 0-5 насны хүүхэд илүү өртөж байгааг ЭМГ-аас мэдээллээ. Томуугаар оношлогдсон нийт өвчлөлийн 40 гаруй хувийг бага насны хүүхэд эзэлж байна.

Иргэд ковидын халдвар болон томуу, томуу төст өвчлөлийг ялгахгүйгээс дур мэдэн буруу эмчилгээ хийх, биеийн байдлаа хүндрүүлэх эрсдэл багагүй тохиолдож байгааг эмнэлгийн байгууллагаас анхаарууллаа. Томуу, томуу төст өвчин, “Ковид-19”-ийн илрэх шинж тэмдэг хоорондоо төстэй боловч омикрон вирусний халдвар авсан тохиолдолд үнэрлэх, амтлах мэдрэмжээ алдаж байгаа аж. 

Холбоотой мэдээ