Хүүхдийн мөнгийг хадгалснаар 20-22 сая төгрөгийн хуримтлал үүсгэх боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-01-19 15:59:49
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, Хүүхдийн мөнгөн хуримтлалыг төрийн санд байршуулах, бүртгэх, олгох журмыг баталсан тухай Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэв. 


Хүүхдийн мөнгийг хэрхэн авах сонголтыг эцэг эхчүүдэд үлдээсэн бөгөөд нийт 1.2 сая хүүхдийн 1.1 сая нь сонголтоо хийснийг Сангийн сайд мэдээллийнхээ үеэр тэмдэглэв. Тэрбээр, "Эцэг эхчүүд мөнгөн хуримтлалын ач холбогдлыг сайтар ойлгох нь чухал. Тооцоогоор, 0-18 нас хүртлээ хүүхдийн мөнгийг хадгалснаар, ирээдүйд 20-22 сая төгрөгийн мөнгөн хуримтлал үүсэхээр байна. Ийм хадгаламжтай болсноор, ирээдүйн хөрөнгө оруулагч иргэн бий болох, сургалтын төлбөрт зарцуулах, хөдөлмөрийн гараагаа эхлэхэд хэрэглэх боломжийг нь бүрдүүлэх дунд, урт хугацааны бодлого юм" гэдгийг онцоллоо. 


Хүүхдийн мөнгийг аль нэг банкны хүүтэй хадгаламжид байршуулах, эсхүл амьжиргаандаа зарцуулах нь тухайн эцэг эхийн сонголт юм. Гэхдээ хүүхдийн мөнгийг амьжиргаандаа хэрэглэх сонголт нь 2022 оны долоодугаар сарын 1 хүртэл үргэлжилж, түүнээс хойш 50 мянгыг нь хадгална. Харин үлдсэн мөнгийг хадгалах, амьжиргаандаа хэрэглэх эсэх нь мөн л сонголт хэвээр үлдэх юм байна.

Холбоотой мэдээ