Гэрийн эмчилгээнд 762 насанд хүрэгч, 290 хүүхэд байна

ОРОН НУТАГТ | Төв
tuv@montsame.mn
2022-01-17 15:11:07

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт шинээр 147 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 17157 боллоо. Үүнээс Зуунмод суманд 93Сүмбэрт 12, Эрдэнэсантад 10, Эрдэнэд 7, Лүнд 7, Баяндэлгэрт 5, Алтанбулагт 3, Жаргалантад 3, Заамарт 3, Баянчандманьд 2, Аргалантад 1, Сэргэлэнд 1 тус тус батлагджээ.
Орон нутагт 18017 өвчтөн эмчилгээнд хамрагдсанаас 16568 нь эдгэрсэн байна. Халдвар аймгийн хэмжээнд тархсанаас хойш тус өвчний хүндрэлээр нийт 59 өвчтөн нас баржээ. 

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 1393 иргэн эмчлүүлж байгаагаас 256 насанд хүрэгч, 27 жирэмсэн эх, 58 нь хүүхэд байна. Гэрийн эмчилгээнд 762 насанд хүрэгч, 290 хүүхэд байна.
Өнөөдрийн байдлаар тусгаарлалтын байранд өвчтөн байхгүй бөгөөд сүүлийн 24 цагийн байдлаар 36 иргэнийг гэрийн ажиглалт тусгаарлалтад авч, нийт 814 иргэн гэрийн ажиглалт, тусгаарлалтад байна.
Вакцинд хамрагдалт аймгийн хэмжээнд эхний тунд 60020, 2 дахь тунд  57635, 3 дахь тунд 25919, 4 дэх тунд 433 иргэн тус тус хамрагдаж, нийт дархлаажуулалтад хамрагдсан байна. 

Холбоотой мэдээ