Үндсэн хуулийн ойн барилдаанд Улсын харцага О.Хангай түрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-01-14 10:38:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглосноос улсын харцага О.Хангай түрүүлж, улсын гарди М.Бадарч үзүүрлэв.


Энэхүү барилдаанд Монгол Улсын гарди М.Бадарч, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Пүрэвсайхан, М.Өсөхбаяр, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага А.Цацабшир, Б.Бат-Өлзий, О.Хангай, Ө.Даваабаатар тэргүүтэй шилдэг бөхчүүд хүч сорин барилдсанаас Их шөвөгт улсын харцага Б.Бат-Өлзий, Б.Цэдэнсодном нар шалгарлаа.


Харин дунд шөвгийн наймд улсын харцага Ө.Даваабаатар, Ц.Мөнхбаяр, улсын начин Б.Серик, Г.Ганжад нар үлдэв.


Дараагийн барилдаан ирэх амралтын өдрүүдээр үргэлжлэх бөгөөд нэгдүгээр сарын 15-нд Завхан аймгийн Их уул сумын харьяат, өсөх идэр начин С.Лхагвын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан, нэгдүгээр сарын 16-нд Жем интернэшнл группийн нэрэмжит “Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх” улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно. 

Холбоотой мэдээ