Гал алдаж машинаа шатаажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-01-09 19:57:52

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан хөдөө гадаа аль ч тохиолдолд машин техник асааж ажиллуулах, гэрийн галлагаа хийх зэрэгт сонор сэрэмжээ нэмэгдүүлэн, аюулгүй байдлыг бүрэн ханган ажиллахыг анхааруулж байна. 

Энэ сарын 6-ны өдөр Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын Ганзам 7-р багийн 1-р хэсэгт байрлах “Дэлгэрэх зочид буудлын урд талд Уаз фургон автомашин шатсан дуудлага тус байгууллагад иржээ. Энэхүү дуудлагын мөрөөр тус газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 7 алба хаагч, нэг автомашин техник хэрэгсэлтэйгээр шуурхай ажиллаж унтраасан байна. Машин шатсан шалтгаан нөхцөлийг тодруулахад, машинаа асаахаар галлан халааж байхдаа гал алдсанаас үүдэн ийн машин шатсан байна. 

Холбоотой мэдээ