Үндсэн хууль батлагсдад талархал илэрхийлэх захидлын уралдаан зарлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-01-04 15:15:00

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ИТХ-аас “Талархлын захидал”-ын уралдааныг зохион байгуулахаар зарласан байна.

Энэ сарын 13-ны өдөр тохиох Монгол Улсын шинэ “Үндсэн хууль” батлагдсаны 30 жилийн ойд зориулан энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байгаа аж. Үүний гол зорилго нь Үндсэн хуулийг боловсруулж хэлэлцэн баталсан Ардын Их Хурлын Депутат, Улсын бага Хурлын гишүүд, уг ажилд оролцсон Ажлын хэсэг, зохион байгуулах комисс, эрдэмтэд, судлаачдад хүндэтгэл үзүүлэх, талархал илэрхийлэх, тэдний үйл хэргийг сурталчлахад чиглэж байгаа аж. Эл захидлын уралдааны материалыг энэ сарын 10-ны өдөр хүртэл хүлээж авах юм байна. Уралдааны тэргүүн байр 300.0 мянга, дэд байр 200.0, гутгаар байрт 100.0 мянган төгрөгийн шагналтай бөгөөд Ардын Их хурлын депутатуудад хүндэтгэлтэйгээр сонсгож гардуулан өгөх ажээ.

 

Холбоотой мэдээ