АСЕМ: Өмнөд Хятадын тэнгисийн маргааныг яриа хэлцээгээр шийдвэрлэх хэрэгтэй гэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРУЛААНБААТАР. /Xinhua/. Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай холбоотой асуудлыг холбогдох талууд яриа хэлцээ хийх замаар шийдвэрлэх хэрэгтэй гэж БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көцян Вьетнамын Ерөнхий сайд Нгуен Суан Фук-т хандан хэлжээ.
Ази-Европын уулзалт буюу АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын өмнө пүрэв гарагт Ли, Фук нар Монголд уулзалт хийжээ.
БНХАУ болон Вьетнам нь Өмнөд Хятадын тэнгистэй холбоотой газар нутгийн маргааны улмаас таагүй харилцаатай байгаа билээ.
Өмнөд Хятадын тэнгисийг БНХАУ бараг бүхэлд нь өөрийн улсын нутаг дэвсгэрт хамааруулан үздэг явдлыг үгүйсгэсэн шийдвэрийг энэ долоо хоногийн мягмар гарагт Гааг хотод төвтэй Олон улсын арбитрын шүүх гаргасны дараа энэ уулзалт боллоо.
Ли Көцян хэлэхдээ “БНХАУ арбитрын шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, дагаж мөрдөхгүй. Энэ маргааныг холбогдох талууд яриа хэлцээ хийн энхийн замаар шийдвэрлэх хэрэгтэй” гэсэн байна.
Г.Доржханд