Шатар сонирхогчдын аваргууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-12-14 20:21:30

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндсэн хууль баталсны 30 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын ивээл дор шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн улс орон даяар нэгэн зэрэг болж өндөрлөлөө.

Энэ сарын 12-ны өдөр зохион байгуулсан тэмцээн аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд болов. Шатарчид тойргийн системээр тоглосон бөгөөд эрэгтэй төрөлд Дархан сумын иргэн Д.Ганбат, эмэгтэй төрөлд Дархан сумын иргэн Т.Мандах нар тэргүүн байр эзэлсэн аж. Уг шатрын тэмцээнд түрүүлсэн тамирчид шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болжээ.

          

Холбоотой мэдээ