“Борнуур” ХК-ийн хувьцаа эзэмшигч нар хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-12-13 17:03:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Борнуур" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал энэ сарын 24-нд Төв аймгийн Борнуур сумын Соёлын төвд болох талаар мэдээллээ. Өмнө нь энэ оны 11 дүгээр сарын 26-нд зохион байгуулахаар төлөвлөсөн боловч хурлын ирц бүрдээгүй тул Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хойшлуулан хуралдуулахаар болжээ. Хурлаар:

  • Компанийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан,
  • Ногдол ашиг тараахгүй байх ТУЗ-ийн шийдвэр,
  • ТУЗ-ийн гишүүдийг сонгох,
  • 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэн батлах аж. 
Холбоотой мэдээ