“Бээжин-2022” өвлийн олимп, паралимпын бэлгэ тэмдгээр олон утга санааг илэрхийлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-12-06 14:02:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хятад улс ирэх онд Бээжин хотноо “Бээжин-2022” өвлийн олимп болон паралимпыг зохион байгуулна.


Хэрвээ Хятадад очиж спортын наадмуудыг үзэх гэж байгаа бол танд дэлхийн хамгийн гайхамшигт өвлийн спортын наадмыг мэдрэх ховор боломж олдсон төдийгүй амжилт ялалтын мартагдашгүй сайхан дурсамжтай болох билээ.  


Хэдийгээр нээлтийн ёслол болоход багагүй хугацаа үлдсэн ч танд мөрөөдлийн хоёр үлгэрийг танилцуулахыг хүсэж байна. Энэ бол “Бээжин-2022” өвлийн олимп болон паралимпын үзэсгэлэнт бэлгэ тэмдгийн тухай юм.


Эдгээр бэлгэ тэмдэг нь дан утгат ханз үсгээр илэрхийлсэн сонин сайхан мөрөөдлийн хоёр үлгэрийн товч илэрхийлэл юм.


Өвлийн олимпын бэлгэ тэмдэгт Хятадын “өвөл” гэх ханз үсгээр “онгод” гэсэн утгыг илэрхийлж, Хятадын уран бичлэгийн урлагийн хэлбэрийг ашиглаж, Дорнын соёлын гүн утгыг олон улсын өнөөгийн хэв маягтай нэгтгэж, шинэ үеийн Хятадын шинэ дүр төрх, шинэ мөрөөдлийг илтгэн харуулсан байна.


Бэлгэ тэмдгийн дээд хэсэгт тэшүүрчний дүрсийг харуулж, доод хэсэгт цанын тамирчны хийморь жавхааг илэрхийлжээ. Дунд хэсгийн эргүүлэг зураас нийцтэй бөгөөд хэмнэл дүүрэн байгаа нь долгиолон сүндэрлэх уулс, тэмцээний талбай, цас, мөсөн зам болон баяр наадмын намирах туузыг төлөөлж, мөн наадмын өнгө үзэмжийг нэмэхээс гадна Бээжин өвлийн олимп Хятадын “Хаврын баяр”-ын үеэр зохион байгуулах бэлгэдлийг давхар агуулсан юм байна. 


Бэлгэ тэмдгийн дийлэнх нь цэнхэр өнгөтэй байгаа нь мөрөөдөл, ирээдүй цагийг илэрхийлэхээс гадна цас мөсний цэвэр тунгалаг шинжийг агуулна. Улаан, шар хоёр өнгө нь Хятад улсын төрийг далбааны өнгө, тамирчдыг хүч урам зоригтой, идэр чийрэг болоод эрч хүчтэй байхын бэлгэдэл байх аж.


"BEIJING-2022” бичилтийн дүрслэлд Хятадын уран бичлэг, цаасан хайчилбарын онцлогийг шингээж, үсгийн тигийн соёлын агуулга, шинж чанарыг тодотгохоос гадна мөн бэлгэ тэмдгийн дүрслэлтэй хамт бүхэл цогц, нэгдэл шинжийг тусгажээ.


“Бээжин-2022” өвлийн паралимпын наадмын бэлгэ тэмдгийн загварыг Хятадын уран бичлэгийн урлаг, өвлийн паралимпын спортын онцлогтой уялдуулж бүтээсэн. “Нисэх” гэх ханз үсгээр эрчим болон хүчийг харуулж, уран ухаалгаар урагш гулгаж, ялалт өөд эрчтэй тэмүүлэх тамирчид болоод өвлийн паралимпын тусгай спортын хэрэгсэл болох тэргэнцрийн хэлбэрийг дүрслэн илэрхийлсэн. Бэлгэ тэмдэгт тамирчид зогсолтгүй цойлж, өөрийгөө даван дийлж ялсан, бүх хүчээ дайчилж, дэлхийн өвлийн паралимпын бурхныг баясгах утга санааг илтгэн харуулж байгаа аж.


/Зохиолч Юй ши, Хятадын Цахарын нийгэмлэгийн ахлах судлаач, “Чан жян өдрийн сонин” ахлах сурвалжлагч/

Холбоотой мэдээ