Иж бүрэн хамгаалалтын хувцасгүй бол уралдуулахгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-07-14 19:37:09

Булган аймгийн сумдын наадам маргааш  буюу 7 дугаар сарын 16 -ны өглөө эхэлнэ.

Аймгийн Морин спорт уяачдын холбоо болон хүүхдийн эрхийг хамгаалах  комиссоос хурдан морь унаач хүүхдүүд болон уяачдад шаардлага хүргүүлжээ. Тус шаардлагад 7-оос дээш насны хүүхдээр хурдан морь унуулах, хамгаалалтын иж бүрэн хувцастай байлгах. Энэхүү хамгаалалтын хувцсанд  дуулга, өвдгөвч тохойвч, нүдний шил, гутал, эмээл, хазаар, ташуур багтах юм байна.  Уралдаанч хүүхдийг бүртгэхэд бүрдүүлэх баримт бичгүүдийг мөн заажээ. Үүнд хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар,  эрүүл мэндийн дэвтрийн дугаар, эрүүл мэндийн үзлэгт орсон бичиг, ослын даатгалын баталгаа, эцэг эх асран хамгаалагчийн зөвшөөрөл, уяачын утас, регистрийн дугаар, эцэг эхийн овог нэр, утасны дугаар  гэсэн зүйлсийг бүрдүүлнэ. Дээрхи бичиг баримт, шаардлагыг биелүүлээгүй уяачийг уралдаанд оролцуулахгүй байх хүртэлх арга хэмжээ авах юм байна.

П.Батням

Холбоотой мэдээ