ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-12-01 09:35:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. ДЭМБ-ын мэдээлснээр олон улс оронд дархлалын олдмол хомсдол өвчинтэй 40 сая хүн байна. Дэлхий даяар жилд 65-70 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, үүний 20 хувь нь нас бардаг байна. Иймд тус байгууллага 1989 онд энэ өдрийг ДОХ-той тэмцэх өдөр болгон жил бүр тэмдэглэж ирсэн юм. Энэ өдрийг энэ жил “Тэгш бус байдлыг арилгая, халдварын тархалтыг зогсооё” уриан дор тэмдэглэж байна. Харин манай улс “Яг одоо шинжилгээнд хамрагдая” гэсэн өөрийн орны уриаг дэвшүүлэн тэмдэглэж байна.

Монгол Улс энэ өдрийг 1997 оноос эхлэн тэмдэглэж байна. Өнгөрсөн хугацаанд манай улсад ДОХ-ын 316 тохиолдол бүртгэгджээ. ДОХ-ын нийт халдварын 60 хувийг манай улсад 25-39 насныхан эзэлж байгаа ХӨСҮТ-өөс мэдээлж байна. 

Холбоотой мэдээ