Хөрөнгийн биржид 971.723 хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-11-30 19:02:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар 24 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 19 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ариг гал" (EER+14.97%), "Өндөрхаан" (ONH+14.97%) болон "Төмрийн завод" ХК (TMZ+14.90%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байв. Харин "Жидакс" (SOH-12.12%), "Техник импорт" (TEX- 10.87%) болон "Азык" ХК (ALD-10.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр энгийн арилжаагаар 49 ХК-ийн 971,723 ширхэг хувьцааг 524,286,746.44 төгрөгийн үнийн дүнгээр арилжлаа. Хөрөнгө оруулалтын 2 сангийн 51,550 ширхэг нэгж эрхийг 31.3 сая төгрөгөөр арилжсан байна. ТOП-20 индекс 0.39 хувиар буурч 39360.66 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  5,241,940,966,002.55 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ