Монголын баг дэлхийн сургуулиудын аварга шалгаруулах тэмцээний шөвгийн дөрөвт шалгарлаа

Монголын мэдээ | Спорт
192@montsame.mn
2021-11-30 10:34:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн дунд сургуулиудын аварга шалгаруулах шатрын тэмцээн Дубай хотноо “Дубай ЭКСПО-2020”-ын үеэр болж байна. Тус тэмцээний финалын шатанд дэлхийн 296 дунд сургуулийн шатрын багуудаас 12 шилдэг баг шалгаран өрсөлдөж байгаагаас Монгол Улсаас 1 болон 33 дугаар дунд сургуулийн шатрын багууд оролцож, хэсэгтээ тэргүүлж, эхний 2 байр эзэллээ.  

Тэмцээний 2 дахь өдөр нийслэлийн 33 дугаар сургуулийн шатрын баг В хэсгийн 5 дугаар өрөгт нутаг нэгт 1 дүгээр сургуулийн багийг 3:2 онооны харьцаатай, 6 дугаар өрөгт Унгар улсын “Csanyi Alapitvany Gyermekekert“ багийг 3:2 онооны харьцаатай тус тус буулгаж авснаар хасагдах шатны шөвгийн дөрөвт шалгарсан юм.



Өнгөрсөн 7 хоногт А, В хэсэг тус бүртээ эхний хоёр байрт шалгарсан багууд хоорондоо зөрж шилдэг 2-т үлдэх тоглолт явагдаж, тунаж үлдсэн 2 багийн халз тоглолтоор тэмцээний аваргууд тодрох юм.

 


Ташрамд мэдээлэхэд, дэлхийн “Дубай ЭКСПО-2020” "Оюун санаагаа нэгтгэн ирээдүйг цогцлоон бүтээх нь" уриатай болж буй бөгөөд Дэлхийн дунд сургуулиудын аварга шалгаруулах шатрын тэмцээн Дубайн ЭКСПО-гийн Испани улсын павильон болох үзэсгэлэнгийн танхимд болж байна. 




Холбоотой мэдээ