“Долоогийн бүлэг”-ийн Эрүүл мэндийн сайд нар уулзана

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2021-11-29 09:50:53

ЛОНДОН. /Politico/. “Долоогийн бүлэг”-ийн орнуудын Эрүүл мэндийн сайд нар даваа гарагт коронавирусний “омикрон” хувилбарын талаар хэлэлцэнэ гэж Их Британийн Засгийн газар ням гарагт мэдээлжээ. 


Тус бүлгийг даргалж буй Их Британийн санаачлан зохион байгуулах энэхүү яаралтай хуралдаанаар “омикрон” хувилбарын тархалттай холбоотой асуудлуудыг хэлэлцэх ажээ.


Өмнөд Африкт коронавирусний халдварын тохиолдол долоо хоног гаруйн турш эрс нэмэгдсэн нь олон мутацитай “омикрон” хувилбартай холбоотой байх магадлалтай талаар тус улс баасан гарагт дэлхий нийтэд сэрэмжлүүлсэн юм. Эдгээр мутаци нь вакцинуудын үр дүнг сулруулж болзошгүй гэдэгт судлаачид санаа зовниж байна.


Үүнтэй холбоотойгоор Европын Холбооны орнууд, Их Британи, Канад, АНУ Африк тивийн өмнөд хэсгийн орнуудаас ирэх, очих нислэгийг түр зогсоогоод байгаа юм. Гэвч “омикрон”-оор халдварласан тохиолдлууд Европ тив, Их Британид хэдийнээ бүртгэгдээд байна. Мөн Өмнөд Африкаас Нидерландад ирсэн 13 хүн шинэ хувилбараар халдварласан нь тогтоогдсон талаар тус улсын холбогдох албаны төлөөлөгчид ням гарагт мэдээлжээ. 


Их Британид мягмар гаргаас эхлэн дэлгүүр, банк, шуудангийн газар, үсчин, нийтийн тээврийн хэрэгсэл дотор амны хаалт заавал зүүх шийдвэрийг гаргаад байна. Түүнчлэн Боловсролын яам дунд сургуулийн сурагчид, ажилтнуудад амны хаалт заавал зүүхийг зөвлөжээ. Мөн мягмар гаргаас эхлэн Их Британид ирэх бүх зорчигч вакцинд хамрагдсан эсэхээ үл харгалзан “PCR” шинжилгээ өгөх шаардлагатай бөгөөд хариуг нь гарах хүртэл өөрийгөө тусгаарлана. 

Холбоотой мэдээ