АНУ Өмнөд Судан руу цэрэг илгээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-07-14 14:32:49

ВАШИНГТОН. /NHK/. АНУ Өмнөд Судан дахь Элчин сайдын яамаа хамгаалах зорилгоор тус улс руу 47 цэрэг илгээжээ.

Жуба хотын аюулгүй байдал сайжрах хүртэл цэргүүд тэнд байрлах болно гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Конгрессод илгээсэн захидалдаа дурдсан байна.

Мөн тэрбээр, цэргийн 130 албан хаагч Джибутигийн ойролцоо байрлаж байгаа гэж мэдэгджээ.

Өмнөд Суданд иргэний дайн дэгдсэнээс хоёр гаруй жилийн дараа буюу өнгөрсөн дөрөвдүгээр сард түр засгийн газар тус улсын эрхийг барьж эхэлсэн боловч өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Салва Кирийг дэмжигч засгийн газрын хүчин болон дэд Ерөнхийлөгч Риек Мачардад үнэнч цэргүүд хооронд мөргөлдөөн гарсан байна.

АНУ-ын Элчин сайдын яаманд байгаа чухал шаардлагагүй ажилтнуудыг Өмнөд Суданаас гаргахыг даалгажээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ