7-гоос дээш насны хүүхэд хурдан морь унана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-07-13 23:54:31

Хөвсгөл аймгийн баяр наадам энэ сарын 15, 16-ы өдөр болохтой холбогдуулан аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсээс хурдан морины уралдаанч хүүхдэд тавих  үндсэн шаардлагыг уяачдад танилцууллаа.

Уралдаанч хүүхэд 7-оос дээш настай, гэнэтийн ослын даатгалд заавал даатгуулсан, аюулгүй байдлыг хангаж өөрт таарсан стандартын иж бүрэн хамгаалалтын хувцас хэрэглэл өмссөн, эрүүл мэндийн үзлэгт орсон, мэргэжлийн байгууллагын тодорхойлолттой байх шаардлагатай. Уяачид уралдаанч хүүхдээ бүртгүүлэхдээ төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, гэнэтийн ослын даатгалын гэрчилгээ, эцэг эхийн зөвшөөрлийн бичиг зэргийг заавал авч ирэх бөгөөд бичиг баримт дутуу бол бүртгэхгүйг анхааруулж байлаа. 

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ