Нисэх буудал руу нэвтрэх автомашины хөдөлгөөнийг хязгаарлав
МОНГОЛЫН МЭДЭЭАзи Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтын үеийн аюулгүй байдлыг хангах зорилгоор өнөөдөр 01.00 цагаас Чингис хаан олон улсын нисэх буудал руу нэвтрэх хувийн автомашины хөдөлгөөнд хязгаарлалт хийлээ.
Уг хязгаарлалт долдугаар сарын 16-ны өдрийн 23.30 цаг хүртэл үргэлжилнэ. Чингис хаан олон улсын нисэх буудал руу дээрх хугацаанд хүн тосох хувийн автомашин орохыг ийнхүү хориглов. Тусгай автобус олон улсын нислэгийн зорчигчдыг "Буянт-Ухаа" спорт цогцолборт хүргэх бөгөөд хувийн автомашинууд эндээс хүнээ тосч буй юм. Харин орон нутгийн нислэгээр зорчигчдын явах, ирэх үеийн үйл ажиллагааг Зэвсэгт хүчний 303 дугаар анги дээр зохион байгуулж буй юм.
Б.Заяа