Интернэт хэрэглэгчид олширч, шуудан илгээмж цөөрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Мэдээлэл, харилцаа холбооны салбарын орлого өмнөх улирлынхаас 3.6 хувиар нэмэгдлээ.
Улсын хэмжээнд мэдээлэл, харилцаа холбооны салбарын нийт орлого энэ оны эхний 9 сард 1.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 136.5 (13.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Үүнд цахилгаан холбооны үйл ажиллагааны орлого 112.5 (14.3 хувь) тэрбум, өргөн нэвтрүүлэг бэлтгэх, дамжуулах үйл ажиллагааных 13.2 (10.3 хувь) тэрбум, шуудангийн үйл ажиллагааных 7.6 (42 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Мөн мэдээлэл, харилцаа холбооны салбарын нийт орлого энэ оны 3 дугаар улиралд 412.6 тэрбум төгрөг болж, өмнөх улирлынхаас 14.4 (3.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Интернэт хэрэглэгчдийн тоо 2021 оны 3 дугаар улиралд өмнөх улирлынхаас 1.9 хувиар нэмэгдэж, 4.1 сая болжээ. Үүнд үүрэн холбооны хөдөлгөөнт өргөн зурвасын хэрэглэгч 61.5 (1.7 хувь) мянга, гэрээт интернэт хэрэглэгчид 76.7 (4.4 хувь) мянгаар нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.
Нийт шуудан, илгээмжийн хэмжээ мөн улиралд 1.4
сая ширхэг болж, өмнөх улирлынхаас 166.6 (10.7 хувь) мянган ширхгээр багаслаа. Үүнд дотоодын шуудан, илгээмж 173.2 (11.8 хувь) мянга, улс хоорондын
гарах шуудан, илгээмж 4.8 (23.7 хувь) мянган ширхгээр багассан нь нөлөөлсөн аж.