Элит академийн дасгалжуулагчидтай гэрээ байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны ирээдүйн үндэсний шигшээ багийн тоглогч болж улсынхаа нэр төрийг хамгаалах шилдэг хөлбөмбөгчдийг бэлдэх зорилгоор 2019 онд “Элит академи”-ийг нээсэн юм.
Харин “Ковид-19” халдварын улмаас бэлтгэл сургуулилалтаа эхлүүлээгүй бөгөөд энэ жилээс эхлэн 14,16 болон 19 хүртэлх насны ангиллаар суралцахаар болжээ.
Тус академийн дасгалжуулагч нарыг МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, Техникийн захирал Б.Буман-Учрал, Элит академи болон өсвөрийн хөлбөмбөг хариуцсан ахлах мэргэжилтэн С.Эрдэнэбат нар тус академийн дасгалжуулагчдыг мягмар гарагт хүлээн авч уулзан, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
“Элит академи”-ийн 19
хүртэлх насны ахлах дасгалжуулагчаар И.Отгонбаяр (AFC ”A”), туслах
дасгалжуулагч Б.Баттүшиг (MFF ”D”) нар ажиллах бол 16 хүртэлх насны ахлах
дасгалжуулагчаар Б.Гарьдмагнай (AFC “A”), туслах дасгалжуулагч Ж.Баяртулга (AFC
”A”), 14 хүртэлх насны ахлах дасгалжуулагчаар П.Алтантулга (AFC ”A”), туслах
дасгалжуулагчаар Б.Ганбат (AFC ”B”), мөн хаалгачийн дасгалжуулагчаар Үндэсний
шигшээ багийн хаалгач Э.Мөнх-Эрдэнэ нар ажиллах бол Эмэгтэйчүүдийн 14 хүртэлх
насны ахлах дасгалжуулагчаар Э.Шинэбаяр (AFC ”A”), туслах дасгалжуулагчаар AFC-гийн
”C” зэрэглэлтэй дасгалжуулагч А.Алтантуяа, Б.Намуун нар тус тус ажиллахаар болж гэрээ байгуулжээ.
МХБХ-нд бүртгэлтэй клубд тоглодог авьяаслаг, хөдөлмөрч, өөртөө итгэлтэй охид хөвгүүдэд “Элит академи”-ийн үүд хаалга үргэлж нээлттэй байх юм.