ШУА-ийн 60 жилийн ойд зориулсан шатрын тэмцээн цахимаар болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэн хөгжсөний 100 жил, ШУА-ийн 60 жилийн ойд зориулсан шатрын тэмцээн энэ сарын 21-нд болно.
Шинжлэх ухааны доктор, профессор монгол Улсын Төрийн соёрхолт эрдэмтэн Р.Энхбатын
санаачилгаар зохион байгуулж буй тус тэмцээнийг онлайн блиц хэлбэрээр зохион
байгуулах юм. Өөрөөр хэлбэл, ирэх ням гарагт 11 цагаас http: //
lichess.org цахим платформ дээр Монголын шатрын холбооны /А,Б/ ангиллаар
явагдана.
Оюун ухааны спорт шатрыг олон нийтэд сурталчлах, шатарчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор тус тэмцээнийг ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэн, Монголын шатрын холбоо, “Шаг дуг цод” шатрын клуб хамтран зохион байгуулж байна.