Сум хөгжүүлэх сангаас 16 иргэнийг 201 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар дэмжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-11-15 22:56:56

Төв /МОНЦАМЭ/ Сум хөгжүүлэх сангийн төслийг Зуунмод сум нээлттэйгээр сонгон шалгарууллаа. Энэ жилийн хувьд нийт 28 төсөл ирсэн хэдий ч төслийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зохион байгуулахаар шийдвэрлэх үед 9 хувиараа хөдөлмөр эрхлэгч төслөө буцаан авчээ. Иймд 19 төсөл сонгон шалгаруулалтад оролцсон бөгөөд эдийн засгийн үр өгөөж, ажлын байр нэмэгдүүлэх, эргэн төлөгдөх нөхцөл зэргийг харгалзан үзэж 201 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийт 16 төслийг дэмжихээр боллоо.

Энэ удаагийн Сум хөгжүүлэх сангийн төслийн сонгон шалгаруулалтыг Төв аймгийн Зуунмод сумын засаг даргын тамгын газар, Төв телевиз хамтран шууд дамжуулан олон нийтэд нээлттэй зохион байгуулсан гэдгээрээ онцлог байна хэмээн албаныхан мэдээллээ.  



Холбоотой мэдээ