Галт тэрэгний энэ сарын 10-ны хөдөлгөөний хуваарийг өөрчилжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн галт тэрэгний цагийн
хуваарьт өөрчлөлт орж буйг УБТЗ ХНН-ээс
мэдээллээ. Тодруулбал, энэ оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн галт тэрэгний
цагийн хуваарийг дараах
байдлаар өөрчилж байна.
Үүнд:
- Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн 272 дугаар галт тэрэг Сүхбаатар өртөөнөөс 06.30 цагт явж Дархан өртөөнд 08.27 цагт ирж цаашид цагийн хуваарийн дагуу явна.
- Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн 271 дүгээр галт
тэрэг Дархан-1 өртөөнөөс 18.32
цагт хөдөлж, Сүхбаатар өртөөнд 20.30 цагт ирнэ.
- Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн 264 дүгээр галт тэрэг Сүхбаатар өртөөнөөс 21.20 цагт явж Дархан-1 өртөөнд 23.15 цагт ирж цаашид цагийн хуваарийн дагуу явах аж.
Холбоотой мэдээ

ИБУИНХУ-тай бүхий л салбарт харилцан ашигтай хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ
11 цаг

ТАЗ-ийн гишүүнээр томилогдсон Ц.Амартөгс, Л.Золзаяа Б.Төгсцэнгэл нар үүрэгт ажлаа хүлээн авав
12 цаг