“Байгаль хамгаалал-Орон нутагт” аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-10-01 14:08:15

Орхон аймагт “Байгаль хамгаалал-Орон нутагт” уриатай нэг сарын аян эхэллээ. Үүнийг Байгаль орчны газар санаачлан зохион байгуулж байна.

Тус аймагт байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус дөрвөн байгууллага байдаг. Тэд нэгдэж нэг сарын хугацаанд 21 ажил хийх бөгөөд юуны өмнө иргэдэд чиглэсэн сургалт явуулах ажээ. Мөн энэ сарын есөнд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж бүх нийтээр мод тарихын ач тус, Орхон аймгийн ойн сан, байгаль орчны өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа талаар иргэдэд мэдээлэл өгнө.  Үүнээс гадна “Сэлэнгэ голын сав газрын захиргаа” төрийн бус байгууллага хэлэлцүүлэг зохион байгуулна. Түүнчлэн хүүхдийн оролцооны байгууллагатай хамтран уул, овоог цэвэрлэнэ. 

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд