Тайваньд хар салхины улмаас 66 хүн бэртжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМТАЙПЕЙ. /NHK/. Хүчтэй хар салхи Тайванийг дайран өнгөрөх үед нэг хүн амиа алдаж, 66 хүн гэмтэж бэртсэн байна.
“Непартак” хар салхи өнөөдөр өглөө Тайванийн зүүн өмнөд нутгийн Тайдун хотыг дайран өнгөрөх үеэр хүчтэй салхи үүсч, аадар бороо орлоо гэж цаг уурын албаны хүмүүс мэдээлжээ.
Телевизээр гарсан бичлэгээс үзвэл хар салхи автомашинуудыг авч шидэн, замын хажуугийн дохионы самбаруудыг унагажээ.
Үүний зэрэгцээ Тайванийн зүүн болон өмнөд нутгийн хотуудад 180 мянга орчим айл өрх түр хугацаанд тог цахилгаангүй болсон байна.
Д.Нямтулга