Иран цөмийн хэлэлцээгээ сэргээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-10-28 09:17:51

ТЕХРАН. /IRNA/. Иран цөмийн хэлэлцээгээ ирэх 11 дүгээр сарын эцэс гэхэд сэргээхээр тохиролцлоо гэж тус улсын Гадаад хэргийн дэд сайд бөгөөд цөмийн хэлэлцээ хариуцсан төлөөлөгч Али Бакери Кани лхагва гарагт мэдэгдлээ.


“Бид хэлэлцээг амжилттай өрнүүлэхэд өндөр ач холбогдолтой нөхцөлүүдийн талаар Энрике Моратай нухацтай, бүтээлч яриа хэлэлцээ хийсэн” гэж А.Кани “Twitter” хуудсандаа нийтэлжээ. Э.Мора нь ЕХ-ны Гадаад харилцааны албаны дэд дарга юм.


Гадаад хэргийн дэд сайдын мэдээлснээр, талууд хэлэлцээгээ 11 дүгээр сарын эцсээс өмнө сэргээхээр тохиролцсон бөгөөд тодорхой товыг ирэх долоо хоногт зарлах ажээ. 

Холбоотой мэдээ