Коронавируст халдвараар хүүхдүүд өвдөх тохиолдол буурахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-10-25 17:55:54

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт ковидын халдвараар 17 хүртэлх насны хүүхдүүд өвдөх тохиолдол буурахгүй байгаа талаар аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

Тус аймагт 17 хүртэлх насны хүүхдүүд ковидоор өвдөж байгаа өвчлөлийн тоо буурахгүй өдөр бүр харилцан адилгүй байгаа аж. Тухайлбал коронавируст халдвараар өвчилсөн нийт иргэдийн 21 хувь буюу 3049 нь 17 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Энэ үзүүлэлтийг насны бүлгээр нь авч үзвэл 4 хүртэлх насны хүүхдүүд 24.3 хувь буюу 748, 5-9 нас 33.8 хувь буюу 1036, 10-14 нас 30.6 хувь буюу 927, 15-17 нас 11.3 хувь буюу 338 байгаа ажээ.

Иймээс эцэг эх, асран хамгаалагчдад хандаж бага, дунд, өсвөр насны хүүхдэд дархлаа сулруулах чихэр, ундаа, бусад амтлаг бүтээгдэхүүнийг хязгаартай өгөх. Цаашлаад амин дэм бүхий тэжээллэг хоол хүнс түлхүү хэрэглэхийг эрүүл мэндийн байгууллагаас онцгойлон зөвлөж байна.   

Холбоотой мэдээ