Эрдэнэсант сумын төвд 3.2 км автозам ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-10-23 17:14:50

Төв /МОНЦАМЭ/ Төв аймагт сүүлийн 2 жилийн хугацаанд 5 чиглэлийн 85 км автозамын ажлыг эхлүүлсэн.  Үүний нэг болох Эрдэнэсант сумын төвийг баруун чиглэлийн улсын чанартай автозамтай холбосон 3.2 км замын ажлыг бүрэн дуусгаж, зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ. 


Тус замын ажлыг улсын төсвийн 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Төв АЗЗА”, “Нобле Роуд” ХХК, “Амьюс” ХХК гүйцэтгэсэн байна. 

“Нутгийн зам” төслийн хүрээнд Төв аймгийн Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлтийн гол бүс нутаг болох Угтаалцайдам, Цээл, Заамар сумыг улсын чанартай автозамтай холбох 122 км хатуу хучилттай автозамын ажил 2022 онд эхэлнэ. 


Холбоотой мэдээ