Тайландын баг тамирчид Улаанбаатарт ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-10-19 12:20:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ази тивийн 23 хүртэлх насны хөлбөмбөгийн аварга шалгаруулах /АШТ/-ий урьдчилсан шатны "J" хэсгийн тоглолтод өрсөлдөх Тайландын шигшээ баг өчигдөр үдэш Улаанбаатар хотноо ирлээ.


Урьдчилсан шатны тэмцээнд оролцохоор Тайландын 32 хүний бүрэлдэхүүнтэй шигшээ баг Хөшигийн хөндий дэх Олон улсын “Чингис Хаан” нисэх онгоцны буудалд буусан байна. Тайландын баг тамирчид Төв аймаг дахь Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны шигшээ багуудын бэлтгэлийн төвд байрлаж бэлтгэлээ базаах юм.


Тэд энэ сарын 25-нд хамгийн түрүүнд Монголын шигшээ багтай нутгийнх нь дэвжээнд тоглох хуваартай.



Холбоотой мэдээ