Баян-Өлгий аймгийг сурталчлах өдөрлөгийг Улаанбаатар хотод зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-10-19 11:36:41

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийг сурталчлах өдөрлөгийг Улаанбаатар хотод зохион байгуулна гэж аймгийн Засаг дарга Д.Бауыржан мэдэгдлээ.

Тус ажил нь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан аж.

"Цар тахлын нөхцөл байдал гайгүй болбол ирэх жил аймаг сурталчлах өдөрлөгийг 3 өдрийн турш зохион байгуулна. Тус арга хэмжээний хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал, урлагийн тоглолт, үзэсгэлэн худалдаа, Бүргэдийн баяр, бөхийн барилдаан болно. Салбар бүрийн төлөөллийг Улаанбаатар хотын үлгэр жишээ байгууллагуудтай танилцуулж, туршлага судлуулна. Уг асуудлаар саяхан холбогдох байгууллага, хүмүүстэй уулзаж ярилцаад ирсэн" гэдгийг тэрээр хэлэв.

Холбоотой мэдээ