Сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-10-18 17:09:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Грек улсын Родес хотноо 10 дугаар сарын 16-26-нд болох шатар сонирхогчдын ДАШТ-д Монголоос 5 тамирчин оролцохоор тус хотод очжээ.


Тэмцээний 1700 хүртэлх ангилалд өсвөрийн шилдэг шатарчдын нэг Н.Содбилэгт, шатрын зүтгэлтэн, УИХ-ын гишүүн асан Д.Лүндэжанцан, 2000 хүртэлх ангилалд ДШХ-ны дэд мастер, өсвөрийн шилдэг шатарчин М.Мандухай болон Б.Тэнүүнболд, 2300 хүртэлх ангилалд 2019 оны сонирхогчдын дэлхийн аварга, ФИДЕ мастер Б.Халиун нар тус тус оролцож байна.


Энэ жилийн сонирхогчдын ДАШТ-нд ОХУ, БНЭУ тэргүүтэй нийт 30 гаруй улс тамирчдаа илгээгээд байгаа аж.


Түүнчлэн энэ тэмцээнд оролцоход шуурхай дэмжлэг үзүүлсэн ГХЯ-ны Консулын газар болон шатрын зүтгэлтэн Д.Лүндээжанцан болон бусад хүмүүст Шатар сонирхогчид талархлаа илэрхийлсэн байна.


Тус тэмцээнд оролцоход цар тахалтай холбоотойгоор виз авахад цаг хугацааны хүндрэл гарсан тул зарим тамирчин оролцож чадаагүйд холбооноос хүлцэл өчжээ. 

Холбоотой мэдээ