Дэлхий дахин цар тахлаас ангижрах болоогүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-10-18 15:33:44

БЕРЛИН. /DW/. Дэлхийн олон оронд “COVID-19” халдварын тохиолдлын тоо буурч байгаа боловч дэлхий дахин цар тахлаас ангижрах болоогүй байгааг олон улсын халдварын үзүүлэлтүүд харуулж байна. Германы “DW” агентлаг одоогийн нөхцөл байдлыг гурван графикаар хураангуйлан харуулжээ.


Одоогийн нөхцөл байдал ямар байна вэ?

Дэлхийн бүх улс орны зорилго бол дараах графикийн хөх өнгийн хэсэгт багтаж, тэр байр сууриа хэвээр хадгалах юм. Энэ хэсэгт халдварын шинэ тохиолдлын тоо сүүлийн дөрвөн долоо хоног дараалан бүртгэгдээгүй улс орон, нутаг дэвсгэр бичигдэж байна.



Улаан: Халдварын шинэ тохиолдлын тоо сүүлийн хоёр долоо хоногт өмнөх 14 хоногийнхоос хоёр дахин болон түүнээс ихээр нэмэгдсэн

Тод улбар шар: Халдварын шинэ тохиолдлын тоо өссөн

Улбар шар: Халдварын шинэ тохиолдлын тоо бараг өөрчлөгдөөгүй

Шар: Халдварын шинэ тохиолдлын тоо буурсан

Бүдэг шар: Халдварын шинэ тохиолдлын тоо хоёр дахин болон түүнээс ихээр буурсан

Хөх: Халдварын шинэ тохиолдол сүүлийн дөрвөн долоо хоног дараалан бүртгэгдээгүй


Одоогоор дэлхийн 188 улс орон, нутаг дэвсгэрээс ердөө зургаа нь л хөх хэсэгт бичигдэж байна. Ташрамд дурдахад, халдварын шинэ тохиолдлын тоо нь аливаа улс орны шинжилгээ хийх боломж бололцоо, стратегиэс ихээхэн хамаарч байгаа бөгөөд зарим орны хувьд үзүүлэлтээ үнэн зөв мэдээлэхгүй байна гэх шүүмжлэлд өртөөд байгаа юм.


COVID-19”-ийн байдал өнгөрсөн долоо хоногуудад хэрхэн өөрчлөгдөв?



Улс орнуудад халдварын нөхцөл байдал ямар байгааг сүүлийн хоёр долоо хоногт илэрсэн шинэ тохиолдлын тоог өмнөх 14 хоногийнхтой нь ийнхүү харьцуулжээ. Ингэхэд өнгөрсөн долоо хоногт 61 оронд өссөн үзүүлэлт ажиглагдсан бөгөөд энэ талаар дараах ангиллуудаас дэлгэрэнгүй харах боломжтой.


Халдварын шинэ тохиолдлын тоо өмнөхөөс хоёр дахин юм уу түүнээс ихээр нэмэгдсэн

Ази: Бутан

Африк: Нижер, Судан

Америк: Хаити

Европ: Латви, Польш

Далайн орнууд: Шинэ Зеланд, Папуа Шинэ Гвиней


Халдварын шинэ тохиолдлын тоо өссөн

Ази: Армени, Бруней Даруссалам, Гүрж, Йордан, Лаос, Сингапур, Турк, Палестин

Африк: Ангол, Буркина Фасо, Төв Африк, Чад, Конго, Египет, Габон, Лесото, Мадакаскар, Мали, Сомали

Америк:  Барбадос, Белизе, Боливи, Чили, Доминикан, Эквадор, Эль-Сальвадор, Сент Китс ба Невис, Венесуэл

Европ: Австри, Бельги, Болгар, Хорват, Чех, Дани, Эстони, Финланд, Герман, Грек, Унгар, Исланд, Ирланд, Литва, Люксембург, Мальта, Молдова, Монако, Нидерланд, Румын, ОХУ, Словак, Украин, Их Британи

Далайн орнууд: Австрали


Халдварын шинэ тохиолдол бараг өөрчлөгдөөгүй /огт өөрчлөгдөөгүй юм уу 2-оос их, бага хувиар өөрчлөгдсөн/

Ази: Кипр, Киргиз, Ливан

Америк: Перу, Уругвай

Европ: Беларусь


Халдварын шинэ тохиолдлын тоо буурсан

Ази: Афганистан, Азербайжан, Бахрейн, Мьянмар, БНХАУ, Энэтхэг, Индонез, Иран, Ирак, Казахстан, БНСУ, Кувейт, Малайз, Мальдив, Монгол, Балба, Оман, Пакистан, Филиппин, Катар, Саудын Араб, Сири, Тайвань, Тайланд, Узбекистан, Йемен

Африк: Алжир, Бурунди, Кабо-Верде, Камерун, Коморос, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, Жибути, Эритрей, Эсватини, Этиоп, Гвиней, Кени, Ливи, Мавритани, Намиби, Өмнөд Судан, Уганда

Америк: Антигуа ба Барбуда, Аргентин, Бахамын арлууд, Бразил, Канад, Колумби, Коста-Рика, Куба, Доминикан, Гватемал, Гайана, Хондурас, Ямайка, Мексик, Никарагуа, Панам, Парагвай, Сент Люсиа, Сент-Винсент ба Гренадин, Суринам, Тринидад ба Тобаго, АНУ

Европ: Албани, Андорра, Босни-Херцеговин, Франц, Итали, Лихтенштайн, Мальта, Монтенегро, Умард Македон, Норвег, Португал, Сан-Марино, Серби, Словени, Испани, Швед, Швейцар


Халдварын шинэ тохиолдлын тоо хоёр дахин юм уу түүнээс ихээр буурсан

Ази: Бангладеш, Камбож, Израил, Япон, Зүүн Тимор, АНЭУ, Вьетнам

Африк:  Бенин, Ботсван, Кот дИвуар, Экваторын Гвиней, Гамби, Гана, Гвиней-Бисау, Либери, Малави, Маврики, Марокко, Мозамбик, Нигери, Руанда, Сан-Томе ба Принсипи, Сенегал, Сейшелийн арлууд, Сьерра Леон, Өмнөд Африк, Того, Тунис, Замби, Зимбабве

Америк:  Гренада

Европ:  Косово

Далайн орнууд: Фижи


Халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй

Ази: Тажикистан

Европ: Ватикан

Далайн орнууд: Маршаллын арлууд, Самоа, Соломоны арлууд, Вануату



Холбоотой мэдээ